Хятад удс Умард Солонгосоос өөрийн компаниудыг гаргаж мэднэ гэж “Хуаньцю шибао” сонин өнөөдөр бичжээ. Хятадын КН-ын дэргээдэх Намын сургуулийн Олон улс стратеги судлалын хүрээлэнгийн шинжээч Жан Ляньгуй хэвлэлд мэдэгдэхдээ, БНАСАУ нь гурав дахь туршилт явуулнаас хойш одоо өөрийн хүчинд арай илүү итгэлтэй болж байна, тэдний ЗГ АНУ болон Өмнөдийн эсрэг дайн хийж чадна гэж үзэж байна. Солонгосын хойгийн энх тайвны төлөө уриалгатай холбогдуулан эдгээр нөхцөлд Хятад улс нь өөрийн улсын компаниудыг тэндээс нүүлгэн шилжүүлэх болно гэж тэр цохон тэмдэглэв. Зарим ажиглагчид үзэхдээ, Хятад болон Умардын хоорондын эдийн засгийн солилцоо багасах нь БНАСАУ-ын эрх баригчдад үзүүлэх даралтын хэрэгсэл болж мэдэх юм. Учир нь Бээжин Пхеньяны худалдааны үндсэн гол түнш хэвээр байгаа юм.