Умард Солонгос цөмийн дөрөв дэхь туршилтанд бэлтгэж байгаа “шинжтэй “байна гэж даваа гаригт өмнөдийн хоёр солонгосын нэгдлийн сайд Рю Гиль Же мэдэгдэв. Тэрээр парламентын өмнө хэлсэн үгэндээ тагнуулын үлй ажиллгаатай хэмээн цаашдын ажиллагааг тайлбарлахаас татгалзав. Өмнөдийн “Чунь ильбо” сонин өнөөдрийн дугаартаа БНАСАУ цөмийн полигонд туршилт явуулахаар бэлтгэж байна гэж бичжээ. Тагнуулын албаны эх сурвалжууд сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, тэд болж байгааг маш нарийн хянаж байна гэв. Полигон дээр хоёр дугаар сард явуулсан гурав дахь туршилтын өмнө болж байсны адил идвэхтэй байгаа аж. Умардыг тойрсон хямрал өнгөрсөн ням гаригт улам хурцадлаа. Өмнөдийн ерөнхийлөгчийн зөвлөх Ким Жан Су хийсэн мэдэгдэлдээ, Умард Солонгос нь 4-р сарын 10-ны лхагва гаригт баллистик пуужин хөөргөж магадгүй гэв. Пуужинг 4-р сарын 15-нд Пхеньянд тэмдэглэх Ким Ир Сены төрсөн өдөрт зориулж байгаа аж. АНУ нь цаашид байдлыг улам хурцатгахаас сэргийлэн энэ долоо хоногт Калифорнид төлөвлөж байсан тив хоорондын пуужингийн туршилтаа хойшилсон. БНХАУ-ын дарга Си Зинпин өнгөрсөн амралтын өдрүүдэд Хайнанд болсон ажил хэрэгч чуулган дээр Солонгосын хойгийн байдлын тухай мэдэгдэл хийхдээ, Азийн нэг ч лус оронд “ашиг хонжооны зорилготой” эмх замбараагүй байдал бий болгох эрх үгүй гэжээ. Ингэхдээ тэр БНАСАУ-ыг шууд хэлсэнгүй. Тэрээр тэмдэглэхдээ, бүс нутгийн жижиг, том юм уу, ядуу, баян ямарч бүх улс орнууд нь эхн тайваныг хамгаалж, бэхжүүлэхийн тулд хувь нэмрээ оруулах ёстой гэв.