Казаньд бямба гаригт Дэлхийн Зуны спортын 27-р Универсиадад оролцох спортын төрлийн багуудын сугалаа явагдлаа. Уг арга хэмжээ нь Олон улсын оюутны спортын холбоо болон Наадмыг зохион байгуулагчдын удирдлага дор зохиогдлоо. Уулзалтанд 120 гаруй орны тухайлбал, АНУ, Латин Америк, Африк, Ази, ЕХ болон ТУХН-ы төлөөлөгчид оролцов. Сугалааны дүнд хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, усны поло, регби болон зүлгэн дээрх хоккейн тэмцээнүүдэд ямар улсын шигшээ багууд хоорондоо өрсөлдөх нь тодорхой болсон. Орос улсын шигшээ баг зохион байгуулагч орныхоо хувьд Нэгдүгээрт гарх юм. Дэлхийн оюутны спортын наадам нь 2013 оны 7-р сарын 6-17-ны өдрүүдэд Казаньд зохиогдох юм.