Ням гаригт дэлхий дахинд Эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг 1948 оноос тэмдэглэж иржээ. ДЭМБ-ын шийдвэрээр 1950 оноос 4-р сарын 7-ны өдрийг Эрүүл мэндийн өдөр болгохоор шийдвэрлэжээ. Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдрийг цусны даралттай тэмцэх өдөр болгожээ. Орос улсын хүн амын дунд цусны даралт өндөртэй хүмүүс 38 % эзлэж байна. Тэдгээрийн шалтгаан нь хөдөлгөөн багассан, илүү жинтэй, хоолоо ихдүүлсэн, архи тамхи хэрэглэдэг болон сэтгэл санааны хямралтай байдгаас үүдэлтэй гэж ОХУ ын эрүүл ахуйн ерөнхий эмч Геннадий Онишенко мэдэгдэв. Тэрээр Эрүүл мэндийн өдөр муу зуршил болох архи тамхи хэрэглэхээс татгалзахыг болон давсны хэрэглээгээ багасгахыг уриалав. ОХУ-ын ЭМЯ-ны гаргасан мэдээгээр, даралт нь цусны даралтыг ихэсгэж, зүрхний шигдээс болон инсульт, бөөрний дутагдлын өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж, тэрч бүү хэл нүд сохрох, зүрхний дутагдалд хүргэж мэдэх юм. Тус улсын ЭМБ ард иргэдээ өөрийн эрүүл мэндэд байнга санаа тавьж, даралтаа хянаж байхыг уриалж байна.