Өнгөрсөн долоо хоногт Солонгосын хойгийн “өндөр даралтыг” бууруулж чадсангүй. Хурцадмал байдал 3-р сарын сүүл үеэс тогтовортой өсч байлаа. Тэр үед Пхеньян нь 1953 онд байгуулсан солонгосын эвлэрлийн гэрээнээсээ гарсан болон Өмнөдтэй шийдвэрлэх асуудлуудыг “байлдааны үеийн хуулиар” шийдэж байх тухайгаа зарласан. Умардын удирдагч Ким Чен Ын хэрвээ өдөөн хатгалга дайсны зүгээс ирэх юм бол АНУ-ын Гуам, Гавай дахь цэргийн баазуудад болон Өмнөд–Солонгост цохилт өгнө гэж сүрдүүлсэн.

Америкийн болон өмнөдийн тагнуулын албануудын мэдээгээр БНАСАУ өөрийн нутгийн зүүн эргээр “Мусудан” пуужингуудыг байрлуулжээ. Тэдгээр нь Өмнөдийн болон хөрш Японы нутагт цохилт өгч мэдэх юм. 2009 онд БНАСАУ 50 хүртэлх тооны пуужин бүтээсэн.

Хамгийн сүүлийн түгшүүртэй мэдээ бол БНАСАУ нь 4-р сарын 10-ны дотор элчин сайдын яамдад шилжин нүүх саналыг тавьсан. Үүнд ОХУ ч хамрагдсан. ОХУ -ын ГХЯ –ны тэргүүн Сергей Лавров 4-р сарын 5-нд хийсэн мэдэгдэлдээ, Москва БНАСАУ-ын эл саналын учир шалтгааныг олох төлөвтэй байна гэжээ. Тэрээр БНАСАУ аас дипломат төлөөлөгчдийн газруудыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар Хятад, АНУ болон Өмнөд-Солонгос улстай нягт холбоотой байна гэж уламжилсан.

Нөгөөтэйгүүр, Пхеньян хэвийн амьдралаар амьдарч байна. Энд гадаадын иргэд хотоор чөлөөтэй зорчиж байна. Олон улсын утасны холбоо хэвийн ажиллаж байгаа болон гадаадын байгууллагуудын Интернет хэвийн ажиллаж байна.

Умардын сэтгэлийн хөдөлгөөн нь хоосон газар бий болсон юм биш. Эхлээд тус улсын ээлжит пуужингийн туршилтын хариуд НҮБ-ын гаргасан нэмэлт хориг арга хэмжээнүүд нь Пхеньяны дургүйцлийг төрүүлсэн.Үүний дараа АНУ болон Өмнөдийн “Залуу бүргэд” хамтарсан цэргийн сургуулилтууд гал дээр тос нэмсэн. Тэдгээрт ЦЗХ-ий болон Тэнгисийн цэргийн хүчний 40 мянга гаруй цэргийнхэн оролцсон. Уг ажиллагаанд АНУ-ын стратегийн цөмийн бөмбөгдөгч Б-52, Б-2 болон олон тав дахь үеийн зорилтот Ф-22 “Раптор” зэрэг оролцсон. Вашингтон Солонгос руу ПДХ системтэй, эскадрын мин тээгчтэй байлдааны хоёр “Иджис” хөлөг онгоцыг ирүүлээд байна. Өмнөд рүү биологи, хими болон цацрагаас хамгаалаах батальоныг буцаан авчраад байна. Америкийн Гуам дахь ПДХ системийг хүчтэй хамгаалж байна.

Сеулийн “Тона ильбо” сонины уламжилснаар, АНУ болон Өмнөдийн цэргүүдээс бүрдсэн Умардын ажиллагааны тусгай хэсэг байгуулагджээ. Тэд БНАСАУ-ын цөмийн объектуудыг онцгой нөхцөлд хяналтандаа авах ёстой. Юуны түрүүнд “цөмийн тусгайгийнхан” Пхеньянаас 80 км зайд орших Йонбен дахь цөмийн цоцолборыг эзлэн авахаар бэлтгэж байна.

Болж байгаа бүхий л зүйлд дан ганц Умард-Солонгосыг буруушааж бас болохгүй гэж оросын шинжээчид үзэж байна. АНУ-ын Ирак, Ливи болон Афганистаны дотоод хэрэгт хутгалдсан туршлага нь Пхеньянд түгшүүр төрүүлэхгүй байхын аргагуй гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов ийн ярьж байна.

Улс төрийн бодлогод хоёрдмол стандарт бий болоод байгаа нь олон улсын эрх зүйн болон баталгаануудын сонгодог систем нурж байгааг гэрчилж буй юм. Үүнийг умардын удирдагчийн жишээн дээр харж болох бөгөөд түүний хувьд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэгч болоод байна. Цөмийн хөтөлбөр нь дагалдсан олон хэцүү бэрх, шийдвэрлэх асуудалтай ч, хамгийн найдвартай хамгаалах арга. Пхеньян өөрсдийгөө хүчтэйг харуулахыг мэрийж байна. Тэд өөрсдийгөө үл бүтэх хүмүүсийн улс бус, харин эвгүй ч гэлээ, түншийн адил хүлээж авахыг чармайж байна.

Сонирхолтой нь Өмнөд-Солонгос дахь АНУ-ын элчин сайд асан Дональд Грегг энэ санааг хуваалцаж байх юм. Тэр өмнө нь тус улсад америкийн ТТГ-ыг төлөөлж байсан. Тэрээр Вашингтоныг Ким Чен Ынээс ямарч үр дүнд хүргэхгүй, цөмийн зэвсгээс бүрэн татгалзахыг шаардаж байснаас, зүгээр л урьдчилсан нөхцөлийн хувиар аливаа яриа хэлэлцээрт шууд эхлэн орох ёстой байсан юм гэж “Лос-Анжелес таймс” сонинд бичжээ. Дараа нь бусад шаардлагуудад шилжих. “Солонгост олон жил ажиллахдаа Пхеньян өөр хандлагыг хүлээж авахгуй гэдгийг би ойлгосон” гэж Грегг бичжээ. Яагаад гэвэл, тэд аливаа намдуу ч гэлээ шаардлагыг зөвшөөрөхийг нэр хүнд унагаж мэднэ гэж үздэг”.

Өнөөдөр ихэнхи шинжээчид Солонгосын хойгийн сэтгэл хөдлөл 4-р сарын 30-нд дуусах америк-өмнөдийн цэргийн сургуулилт өндөрлөхийн хамт намжина гэж үзэж байна.