Хятадын эрх баригчид Өмнөд-Хятадын тэнгисийн Сиша арлуудыг жуулчлалд зориулан нээхээр болжээ. Энэ тухай өмнө-хятадын арлын Хайнань мужийн дэд захирагч Тань Ли энэ өдрүүдэд явагдаж байгаа Азийн эдийн засгийн чуулганы бага хурал дээр мэдэгдсэн.Анхны жуулчид 5-р сарын эхнээс өмнө ирэх аж. 200 арал болон усан дорх шүрэн хадтай Олтриг дээр цорын ганц зочид буудал байдаг тул, жуулчид арлуудын дунд аялах онгоцнууддаа хонох юм. Тан Ли мэдээлэхдээ, орон нутгий эрх баригчид нь олтригийн дэд бүтцийг хөгжүүлэх бөгөөд тухайлбал, бомтууд болон хөлөг онгоцнуудыг барьж байгуулан, ундны усны нийлүүлэлтийг хийх аж. Сиша арлуудад Вьетнам улс бас санаархдаг. Өмнө мэдээлж байснаар, 2013 оны 3-р сарын 20-нд Сиша арлуудын орчимд Хятад улсын ТЦХ-ий хөлөг онгоц вьетнамын загасчдын усан онгоц руу анхааруулах буудлага хийжээ. БНХАУ-ын эрх баригчид усан онгоцыг хууль бус үйл ажиллагаа явуулсан буруушаажээ.