Киприйн эдийн засгийн хямрал улстөрийн болж мэдэхээр байна. Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Никос Анастасиадис коммунист намын сөрөг хүчний талаас хатуу шүүмжлэлд өртсөн. Сөрөг хүчнийхэн түүний төрөл төрөгсөдийг хямралын өмнө тус улсаас хөрөнгөө гаргаж амжсан гэж шүүмжилж байгаа. Хэрвээ энэ нь тогтоогдвол Анастасиадис огцроход хүрнэ.

Нийтлэгдсэн нэрсийн жагсаалтанд Laiki банкаас хямралын өмнө мөнгө гаргаж амжсан 130 гаруй хүмүүсийн болон компаний нэр байна. Гэвч энэ жагсаалтаас Анастасиадисийн төрөл төрөгсөдийн билгийн нүдтэй компани сэтгүүлчдийн анхаарлыг ихэд татав. Энэ компани Киприйн банкуудын данс “улайхаас” хоёрхон хоногийн өмнө хир хэмжээний мөнгийг гадагш гаргасан бэ? Гэтэл энэ ч тийм чухал биш байлаа. Ингэхэд Киприйн ерөнхийлөгчийн төрөл төрөгсөд хоёр зуун мянган евро гадагш гаргасан байлаа ч /гэтэл үүнээс хамаагүй их хэмжээний мөнгөний тухай яригдаж байгаа / Анастасиадисийн улс төрийн карьерт аюул заналхийлж мэдэх юм.

Гэвч Киприйн удирдлагад цуутай огцролт хэдийнэ явагдлаа. Мягмар гаригт албан тушаалаасаа сангийн сайд Михалис Саррис огцорсон. Түүний орны хүний нэр тодорхой болоод байна. Тэр бол Киприйн хөдөлмөрийн сайд Харис Георгиадис юм. Түүнийг ямар ажил хүлээж байгаа тухай Гамбургийн дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн тэргүүн Томас Штраубхар ийн ярьж байна: «Шинэ сангийн сайдын зорилго бол банкуудын уур амьсгалыг эрүүлжүүлэхэд орших болно. Чухамдаа Грек, Испани болон Португальд гарсантай тун адил. Банкуудын бүтцийг өөрчлөх урт хугацааны төлөвлөгөө нь Киприйн сангаас санхүүгийн салбарыг дэмжих үүднээс их хэмжээгээр гаргасан зардалын улмаас бий болсон төсвийн хомсдолыг багасгах боломж олгоно».

Шинэ сайдын өмнө банкуудын системийн бүтцэд өөрчлөлт хийхээс гадна түүний өмнөх сайдын “гурвын” өмнө хүлээсэн үүргүүдийг үг дуугүй биелүүлэх үүрэг тулгарч байна. Сануулахад, Еврокомисс болон ОУВС нь Кипрт 22 жилийн хугацаатай 10 тэрбум еврогийн зээлийг арван жил хойшлуулах эрхтэйгээр олгохоор зөвшөөрсөн. Гэхдээ үүнийхээ хариуд тэд Киприйн эрх баригчдад ойрын 5 жилд тус улсын төсвийн алдагдлыг 4 хувиас доошгүй барихыг үүрэг болгосон. Үүнд хүрэхийн тулд эрх баригчид төрийн албан хаагчдын дунд цомхотгол явуулж, нийгмийн тэтгэмжүүдийг хасах болон татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Киприйн удирдагчдад эдийн засгийн байдлыг тооцохын хамт зээлдүүлэгчдийн өмнө хүлээсэн амлалтуудаа биелүүлэх амаргүй байх болно. Саяхан албан ёсны Никосия мэдэгдэлдээ, ДНБ-ний бууралт анх төлөвлөж байсан 8 хувиас нилээд доогуур байх болно гэжээ. Гэтэл бодит амьдрал дээр эдийн засаг уналтанд орж мэдэх бөгөөд зөвхөн энэ жилийн хувьд гэхэд л 13 % буурч магадгүй байна. Улсын зардалыг бууруулахын хамт эдийн засгийг өсөлтөнд хүргэх ямар арга байж болох нь одоохондоо Киприйн эрх баригчдад ч, шинжээчдэд ч тодорхойгүй байна.