Японы Фукусима-1” АЦС-ын оператор ТЕРСО компани тус станцын газар доорх нөөцийн бас нэгэн санд цацрагтай ус гоожиж болзошгүй тухай мэдэгдсэн тухай Киодо агентлаг уламжилжээ. Компаний төлөөлөгчдийн ярьснаар, уг гоожилт ялимгүй, гэсэн ч газар доорх нөөц рүү хэдий хэмжээний шингэн урссан нь тодорхойгүй байгаа аж. Энэ долоо хоногт ТЕРСО мэдэгдэлдээ, 710 тэрбум беккерелийн цацаргийн элементүүдийг агуулсан 120 мянган тонн бохирдсон ус урссан тухай дурьдсан. Сүүлийн үеийн мэдээгээр, цацрагтай ус далайн усанд ороогүй байна. Компани нь усыг өөр нөөцийн сан руу юүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Энэ ажил тав хүртэл өдөр үргэлжилж магадгүй аж. Чернобылийн АЦС –дээр гарсан ослоос хойш сүүлийн 25 жилийн хугацаанд дэлхийд гарсан хамгийн том осол 2011 оны 3-р сарын 11-нд Японд хүчтэй газар хөдлөлт болон хүчтэй цунами гарсны улмаас гарсан “Фукусима-1” АЦС-ын осол. Ослын үр дагаваруудыг бүрэн арилгаж чадаагүй, тухайлбал, тогоонуудын шинэчлэлийн ажил хийгдээгүй байна, эдгээрт 40 орчим жил шаардагдах юм.