Дэлхийн эдийн засаг дахин зохион байгуулалтынхаа үе шатанд орсон бөгөөд үүнийг сэргээх нь урьдын адил хүрхэд хүнд хэвээр үлдэж байна. Энэ тухай БНХАУ-ын дарга Си Зинпин өнөөдөр Боаод /Өмнөд Хятадын Хайнань арал/ ажлаа эхэлсэн жил бүрийн эдийн засгийн чуулганы бага хурлыг нээж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Түүний үзэж байгаагаар, улс орнууд нь эдийн засгийн бүтцийг зохицуулахдаа аливаа хүндрэлүүдтэй тулгардаг, иймээс даяаршлын удирдлагын механизмыг сайжруулах шаардлагатай аж. Түүнчлэн Си Зинпин ард түмнүүдийн амьдралд илүү сайн нөхцөлүүдийг бий болгохын тулд азийн орнуудын эдийн засгийн хөгжлийн загварыг өөрчлөхийг уриалав.