Японы батлан хамгаалах хүчнүүд ойрын үед 4-рс арын 10-нд хөөргөж болзошгүй байгаа умард-солонгосын дунд зайны пуужинг амдан тосох томоохон хэмжээний ажлыг эхлүүлнэ. Энэ тухай ням гаригт японы Киодо агентлаг уламжлав. Агентлагийн уламжилж байгаагаар, Японы БХЯ-ны сайд Ицунори Онодэра хоёр хоногийн хугацаанд японы нутаг дэвсгэрт заналхийлсэн тохиолдолд пуужин амдан тосох тушаалыг өгөх ёстой. БХЯ нь БНАСАУ-ын баллистик пуужин хөөргөх тухай эрсдэлийг “нэг их өндөр биш” гэж үэнлж байгаа боловч, Пхеньяны талаас ирэх гэнэтийн аливаа үйл ажиллагаанд бэлэн байна. Тушаал өгсөн даруйд л, тус улсын батлан хамгаалах хүчнийхэн “Иджис” системээр тоноглогдсон Эс-эм -3 алсын зайны амдан тосох пуужингуудтай байлдааны хөлөг онгоцнуудаа гавшгай байлдаанд оруулах юм. Баасан гаригт БНАСАУ дунд зайны хоёр хөөргөх тавцанг суурилуулж, улмаар зүүн эргүүдээрээ байрлуулаад байна. Японд умардынхныг ийм маягийн пуужинг өөрийн сүр жавхааг харуулах үүднээс байж болох хувилбар гэж үзжээ.