Орос улс Ираны бүх эрхийг, тухайлбал, МАГАТЭ-гийн хяналтыг уран баяжуулах эрхээр солихыг багтаан хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзэж байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков бямба гаригт Алам-Атад болж өнгөрсөн Иран болон зууч “ зургаагийн” /НҮБ-ын байнгын гишүүн орнууд болон Герман улс/ уулзалтыг дүгнэн мэдэгдэв. Рябков нэмаж хэлэхдээ, яриа хэлэлцээрээр нарийн ширийн зүйлүүдийг ярьсан боловч, харилцан ойлголцолд хүрч чадаагүй гэв. Тэрээр “зургаагийн” байр суурь, өрнөдийн оролцогчдын бүлэг Ираны талыг сэтгэл дундуур үлдээсэн гэв. Ингэхдээ Рябков Ираныг өөрийн улсын уран баяжуулах асуудлаар ямар нэгэн өөрчлөлт оруулахыг эрс татгалзасан мэдээг үнэнд нийцэхгүй гэжээ. Москва тухайн цагт шийдвэр гараагүйд ямар нэгэн тайлбар өгөхгүй гэж дипломат тэмдэглэв. “Зургаагийн”болон Ираны дараагийн яриа хэлэлцээрийн товыг зөвшилцөөгүй байна. Орос улс ойрын үед тодорхой болох байх гэж найдаж байна гэж Рябков хэллээ. Европын Холбооны тэргүүн Кэтрин Эштон өөрийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ, Алма-Атад болж өнгөрсөн яриа хэлэлцээрийн явцад “зургаа” болон Тегераны хооронд анх удаагаа ираны цөмийн зэвсгийн тулгамдсан асуудлаар жинхэн санал солилцоон болсон. Тэрээр хэлэхдээ, Ираны болон “зургаагийн” байр суурь хараахан ойртоогүй байна. Ираны төлөөлөгчдийн тэргүүн Саид Жалильтай холбоотой байх болно гэж Эштон нэмж өгүүлэв. Харин Жалиль хийсэн мэдэгдэлдээ, Иран нь Алма-Атад болж өнгөрсөн хэлэлцээрийн дүнд сэтгэл ханамжтай байна гэв. Түүний ярьснаар, АЛма-Атагийн уулзалт дээр ираны тал өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг санал болгосонд “зургаагийн” төлөөлөгчид Тегераны саналуудыг яриа-хэлэлцээрийн гишүүн орнуудын нийслэл хотуудад хэлэлцэх болно гэж мэдэгджээ. Жалиль мэдэгдэхдээ, уран баяжуулах нь Тегераны салашгүй эрх гэж дахин цохон тэмдэглэв.