АНУ-ын БХЯ Солонгосын хойгийн байдлыг цаашид хурцатгахаас сэрэмжлэн ирэх долоо хоногт төлөвлөгдөж байсан тив хоорондын Minuteman III баллистик пуужинггийн туршилтыг хойшлов. “Ассошейтэд пресс”агентлагийн мэдээлж байгаагаар, Пентагоны тэргүүн Чак Хейгел пуужингийн туршилтыг ирэх тавдугаар сар хүртэл хойшлохоор шийдвэр гаргажээ. Учир нь цэргийнхний үзэж багйаагаар, БНАСАУ-ын эрх баригчид буруу ойлгож, тус улстай АНУ-ын харилцааг маш хүндрүүлж мэдэх аж.Туршилтыг Калифорни дахь америкийн ЦЗХ-ний баазаас ойрын үед хийхээр төлөвлөж байжээ. Ингэхдээ төлөвлөгөдж байсан туршилтууд нь АНУ болон Өмнөдийн цэргийн хамтарсан туршилттай огт холбоогүй байжээ.Өмнө нь Умардын ГХЯ гадаад орнуудын ЭСЯ-ад, тухайлбал, ОХУ-ад өөрийн дипломат ажилтануудыг Солонгосын хойгийн байдал хурцадсантай холбогдуулан нүүлгэхийг асуудлыг тавьж байсан. БНАСАУ гадаадын дипломатуудад тэдний аюулгүй байдалд 4-р сарын 10-аас хойш баталгаа өгч чадахгүй гэж анхааруулсан. Энэ өдрөөс хойш Пхеньян нь АНУ болон Өмнөдийн хамтарсан цэргийн сургуулилтын хариуд 3 мянга орчим км зайнд тусах пуужин хөөргөх гэж байгаа аж.