Орос улсын өмнө хэсэгт оршдог Хойд Осетийн БНУ-д нэгэн ер бусын мэс засал явууллаа. Орос улсын хүүхдийн ерөнхий мэс засалч Владимир Розиновын удирдлага дор хүүхдийн шөрмөсний мэс засал хийв. Уг мэс ажиллагааг хийхэд өвчтөн Владикавказ хотын эмнэлэгт, харин Розинов мэс засалч Москвад байснаараа онцлог юм. Мэс заслыг хийхдээ дэлгэцний технологийг анагаах ухаанд ашигласан.

Сүүлийн жилүүдэд энэ чиглэл нь Орос улсын анагаах ухаанд тэргүүлэх болсон юм. Нилээд хэдэн эмнэлгийн байгууллагад эмч нартай зайнаас хамтран ажиллах боломжтой өндөр технологийн төхөөрөмжийг байрлуулжээ. Дэлгэцний анагаах ухаан нь бүс нутгуудад мэдээлэл солилцох, дүрс бичлэгээр зөвлөгөө өгөх, дүрс бичлэгийн зөвлөгөөн болон сургалт явуулах бөгөөд харин одоо дүрс мэс засал явуулах боломж олгож байна.

Эмч нар энэхүү шинэ системийн давуу талыг хэдийнэ үнэлээд байна. Зайны зөвлөгөө нь Москвагийн эмч нарт бүс нутагт явахаас 20 дахин хямд тусч байна. Зарим үед тус улсын алслагдсан бүс нутагт өндөр мэргэжлийн эмч нарын зөвлөгөө шаардагдах нь байдаг. Тэгвэл дэлгэцний анагаах ухааны ачаар эмнэлгийн тусламж авах хугацаа нилээд багасч байна. Эмч нар болон өвчтөнүүдэд эмнэлгүүдийн хооронд удаан хугацаагаар явах шаардлагагуй болоод байна.

Дэлгэцний анагаах ухааны төхөөрөмж нь Интернет орсон ямарч газар ажиллах боломжтой. Түүнчлэн эмч нар одоо дэлгэцний анагаах ухааны цахим цогцолбортой ажиллах болоод байна. Одооноос Төвийн клиник эмнэлгүүдийн мэргэжилтнүүд өвчтөнийг тээвэрлэж байхаас нь ажиглалтаа явуулах боломжтой болов.Харин эмнэлгийн нууцыг хадгалахын тулд өвчтөнийг шилжүүлэх үед түүний тухай мэдээллийг кодлож байна.

Дэлгэцний анагаах ухаан нь тус улсын эмч нарын өмнө суралцах асар их боломжуудыг нээж байна. Телевизийн энэхүү технологийн ачаар анагаах ухааны зүтгэлтэнүүд бодит цагийн дэглэмээр тус улсын бүхий л өнцөг булангийн олон арван мэргэжилтнүүдэд зориулан лекц унших боломжтой. Чухамдаа үүний дүнд залуу эмч нар туршлагатай эмч нарын хяналтан дор зайны мэс заслыг явуулж байна. Энэхүү арга нь ялангуяа, хөдөө орон нутгийн болон алслагдсан нутгийн хувьд чухал хэрэгцээтэй юм.