«Оросын дуу хоолой» радио өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг оросын эстрадын нэрт дуучин Алексей Чумаковад зориуллаа. Тэр «Ардын жүжигчин» телевизийн төслийн хүрээнд анхны амжилт гаргав. Чумаков эхний гурван байр эзэлсэн дуучдын нэг боллоо. Алексей Чумаковын төслийн тэргүүлэгч Александр Панайотовтай хамт дуулсан «Балалайка» («Товшуур») дуу залуу дуучны нэг ёсны нэрийн хуудас болжээ. (Дуу)

Алексей Чумаков Дундад Азийн эртний маш гоё Самарканд хотод төржээ. Тэр бүр сургуульд суралцаж байхдаа хөгжим, тайзыг мөрөөдөж байсан аж. Алексей дуулах дуртай байсан хийгээд гитар тоглоход бие даан сурч, бага насандаа дуу зохиож эхэлсэн билээ. Чумаков 1998 онд Узбекистаны нийслэл Ташкент хотын урлагийн коллеж дүүргэжээ. Жүжигчний мэргэшил өдөр дутмын нөр их шаргуу ажилтай холбоотойг ойлгож байсан. Сургууль төгсөөд дуу, эвлүүлэг зохиож, клубуудад тоглов. Энэ нь тайзнаа тоглохоор шийдвэрлэсэн хүний хувьд сайн сургуулилт боллоо.

Алексей Чумаков «Намайг тэнгэрийн хаяанд зогсоо» («Останови меня на краю неба») дуугаараа өнөөдрийн нэвтрүүлгийг үргэлжлүүлж байна. (Дуу)

Москвад шилжин сууж, дуу хөгжмийн бичлэгийн тоомохон компанитой урт хугацааны гэрээ байгуулсан явдал уран бүтээлий нь эргэлтийн үе болсон гэж Алексей Чумаков үзэж байна. Энэ үйл явдал 2004 онд «Ардын жүжигчин» телевизийн олонд түгсэн төсөлд оролцож дуулсны дараа болжээ. Алексей Чумаков жинхэнэ Ардын жүжигчин болох хүсэлтэй байна. Яруу сайхан хоолой, авьяас билиг,жүжигчний сэтгэл татам дүр төрх сансандаа хүрэхэд нь туслана. Ирээдүй нь шинэ концерт, аялан тоглолт, дуу, шинэ цомог төгөлдөр байх болно.

2013 оны 3-р сард Алексей Чумаков «Энд тэнд» гэсэн шинэ цомогоороо бишрэн шүтэгчдээ баярлуулав. Мөн цомгийн адилхан нэртэй дуугаар өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлөж байна. (Дуу)