Үлэг гүрвэлийн нэгэн төрөл болох геррозавр Москвагийн амьтны хүрээлэнд төрөв.Эдгээр гүрвэл байгалийн бус нөхцөлд бараг үржихгүй байна. Амьтны хүрээлэнд ийм гүрвэл төрсөн нь аз дайрсан үйл хэрэг болов. Африкийн гүрвэл Москвад төрсөн явдал удахгүй дулаарахын шинж тэмдэг хэмээн амьтны хүрээлэнгийн ажилтнууд үзэж байна. Геррозавр гүрвэл Сахарын өмнөд хэсэг болон Мадагаскарт суурьшсан юм. 50 см урт гүрвэл ер бус том хайрстай.Геррозавр том хорхой шавьж, хулганын зулзага, ногоо жимсээр хооллодог.