Казахстан, Хятад улсуудын удирдагч Нурсултан Назарбаев,Си Зиньпин нар Бээжинд уулзаж, 2015 он гэхэд хоёр орны бараа таваарын эргэлтийг 40 тэрбум долларт хүргэж нэмэгдүүлэх болон хоёр талын худалдааг цаашид бэхжүүлэх зорилгоор тусгай зөвлөлдөөн хийх асуудлаар тохиролцов.2012 оны дүнгээр Казахстан, БНХАУ-ын хоорондын бараа таваарын эргэлт 24 тэрбум долларт хүрсэн байна.

Казахстан, Хятадын удирдагчид хоёр талын хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг хөгжуулэх өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэж, олон улсын асуудлаар санал солилцов.

Түүнчлэн казахстаны үр тариа, гурилыг БНХАУ-д нийлүүлэх болон казахстаны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын нутаг дэвсгэрийн дажин өнгөрч гуравдахь улсад тээвэрлэхээр тохиролцсон байна. Талууд хэдэн баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал Казахстан-Хятад нефтийн хоолойг өргөжүүлж ашиглах зорилгоор хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр байгуулжээ.