Хөллөсөн нохойнуудын уралдааныг Олимпийн наадмын хөтөлбөрт оруулах ёстой гэж нэрд гарсан жуулчин Фёдор Конюхов үзэж байна.Тэрээр Карели-Хойд туйл-Гренланди чиглэлээр арктикийн ээлжит экспедицид явахынхаа өмнө энэ тухай өгүүлжээ.

«Зуны Олимпийн наадамд морин спорт бий. Морь унасан тамирчид медалийн төлөө өрсөлдөж байна. Харин морь бол хамгийн ухаантай, нохой бол хамгийн үнэнч амьтан юм.Иймээс тэдгээрийг өвлийн Олимпод оролцуулах хэрэгтэй. Фристайл, керлингийг бодоход хөллөсөн нохойнуудын уралдаан илүү их сонирхол татна гэж бодож байна гэж Конюхов хэллээ.

Өвлийн спортын өөр төрлийг бодоход хөллөсөн нохойнуудын уралдааны зардал бага байх болно. Хойд улсуудад ийм уралдаан өргөн дэлгэрсэн. Олон мянган хүн алс холоос ирж уралдааныг сонирхон үздэг гэж Конюхов тэмдэглэн хэлжээ. 2020 он гэхэд хөллөсөн нохойнуудын уралдааныг Олимпийн наадмын хөтөлбөрт багтаана гэдэгт Конюхов найдаж байна.

«Энэ саналыг дэмжиж байна. Өөрийн экспедициэр спортын мөн төрөлд анхаарлыг хандуулахад туслах бодолтой байна» гэж нэрд гарсан жуулчин хэлэв. Фёдор Конюхов өнөөдөр Хойд туйлаас нохойнууд хөллөсөн чаргаар явж, арктикийн бартаат хүнд замыг туулж, Гренландийн өмнөд хэсэгт хүрэх төлөвлөгөөтэй байна.