Өнөөдөр БНАСАУ-ын нийслэлд ажиллаж байгаа олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөгчдийн газруудад яаралтай зөвлөлгөөн хийлгэв. Эдгээр зөвлөлгөөнөөр Солонгосын хойгийн байдал хурцдсан нөхцөлд гадаадын бүх байгууллагын ажилтнуудыг БНАСАУ-аас нүүлгэх тухай тус орны ГХЯ-ны саналтай холбогдуулан болгоомжлох арга хэмжээг авах асуудлыг хэлэлцэв. БНАСАУ-д ардын баяр-Өвөг дээдэсийн буян үйлдэх өдрийг тэмдэглэж байсан боловч өчигдөр орой Орос, Хятад хоёр улсыг оролцуулан Элчин сайдын яамд болон хүмүүнлэгийн байгууллагуудын удирдагчдыг БНАСАУ-ын гадаад улс төрийн тусгай газарт урив.

Үдийн өмнө нийслэлийн солонгосын албан байгууллагуудад хаалттай хурал хийжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун болон дээд командлал, засгийн газраас Вашингтон, Сөүл хоёрын эсрэг хатуу мэдэгдэл хийв. АНУ, Өмнөд Солоногосын өдөөн хатгах ажиллагааны хариуд «цэргийн хамгийн хатуу арга хэмжээг авна» гэж Умард Солонгосын удирдлага амлав.

Пхеньянд түгшүүртэй байдлын онцгой шинж тэмдэг мэдрэгдэхгүй байна. Гадаадынхан машинаараа хотоор чөлөөтэй явж байна. Олон улсын утасны холбоо ажиллаж, гадаадын албан байгууллагууд Интернетэд гарч байна.

Өнөө өглөө эрт бороо орж байсан ч олон арван мянган солонгос хүн хотоо зүлэгжүүлэх кампанит ажиллагаанд оролцов.

БНАСАУ үндэсний гол баяр_Ким Ир Сений төрсөн өдөрт бэлдэж байна. «Нарны өдрийн» хувьд 4-р сарын 15-нд таарсан өдрийг тэмдэглэх энэ үйл явлдалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж, баримтат ба уран сайхны кино үзүүлж байна.