2014 онд эвслийн цэргийг Афганистанаас гаргахтай холбогдуулан аюулгүй байдлын тодорхой арга хэмжээ авах нь чухал гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үзэж байна. Афганистанаас учирч мэдэх террорын ба мансууруулах бодисын аюулыг зөөлрүүлэх арга хэмжээг цагт нь боловсруулах нь зайлшгүй чухал гэж Сергей Лавров Ташкентад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Түүний хэлснээр эдүгээ ийм арга хэмжээг хоёр талын хэмжээнд болон ТУХН, ШХАБ-ын хүрээнд хэлэлцэж байна. Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовтай хэлэлцээ хийж, 2014 онд эвслийн цэргийг Афганистанааас гаргахтай холбогдуулан Төв Азийн байдлыг авч үзэж хэлэлцсэн гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров тэмдэглэн хэллээ.