Сири улсад засаг солигдох нь Ойрхи Дорнод бүр түүний чанадад аюултай нөлөө үзүүлж мэднэ гэж Сири улсын ерөнхийлөгч Башар Асад мэдэгдлээ.

Тэрээр түркийн ХМХ-үүдэд ярилцлага өгөхдөө сөрөг хүчний бүлгүүдийг «террористууд» хэмээн нэрлэж, тэд Сирид засгийн эрхэнд гарвал хөрш зэргэлдээ улсуудын байдалд зохисгүй нөлөөлөхийг мэдэгдэв. Ийм нөхцөлд Ойрхи Дорнодоос нэлээд хол орших улс орнууд зохисгүй үйл явцад хамрагдана гэж Асад онцлов.

Тогтонги биш байдал олон арван жил үргэлжилж мэднэ. Сирийн өнөөгийн дэглэмийн эсэргүүцэж байгаа Арабын орнуудын холбооны байр суурийг Асад шүүмжлэв. Тус холбоо «арабын ард түмнүүдийг биш арабын орнуудыг төлөөлж байна» гэж тэрээр тэмдэглэв.

Асад ярилцлагдаа Сири дэх террористуудыг Түрк улсаас шууд дэжмжиж байгааг зэмлэн буруушаав. Сирид гарсан хямрал орон нутгийн биш олон улсын шинж чанартай. Сирид «томоохон гүрэн улсууд тэмцэлдэж, бүс нутгийн газрын зургийг өөрчилж хуваахыг оролдож байна» гэж Сири улсын удирдагч мэдэгдлээ.