1400 гаруй улс төрч болон үйлдвэр худалдааны бүлгийнхний ба олон улсын байгууллагуудын төлөөлөгчид өнөөдөр хятадын өмнөд Хайнань мужийн Боаод нээгдсэн Азийн эдийн засгийн форумд оролцож байна. Боаогийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Жоу Вэньжуний хэлснээр оролцогчид нь сүүлийн 30 жилд БНХАУ-д явуулж ирсэн эдийн засгийн шинэтгэлд дүн шинжилгээ хийнэ. Тэд ойрын жилүүдэд хятадын эдийн засгийг хөгжүүлэх хэтийн төлөвийг авч үзэж хэлэлцэх юм.Цуврал бүгд хуралдаан, дугуй ширээний уулзалт, ажлын ба албан бус уулзалт яриа форумын хөтөлбөрт багтсан байна. 2001 оноос хойш зохион явуулж байгаа Боаогийн форум Ази тивийн амин чухал асуудлуудыг хэлэлцэх чухал механизм болжээ.