Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи олон улсын зургаан зууч (НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Герман) болон Ираны төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ өнөөдөр Алматы хотноо үргэлжилж байна. Өчигдөр цөмийн асуудлыг зохицуулах шинэ саналуудыг олон улсын зуучдад олгосон гэж ираны төлөөлөгчид мэдээлэв. Өөрийн зүгээс олон улсын зуучид ураныг 5-аас илүү хувиар баяжуулах үйл ажиллагааг түр зогсоох санал ираны талд тавьжээ. Ираны саналуудыг олон улсын зуучдын санаачилгад өгсөн тов тодорхой хариу хэмээн үзэж болохгүй гэж өрнөдийн дипломат ажилтнууд онцлов. «Энэ удаагийн хэлэлцээ урьдынхаас шахуу төлөвлөгөөтэй байна» гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков хэлэлцээний анхны өдрийн дүнгээр мэдэгдэв. Хэлэлцээ нэлээд хүнд түвэгтэй байна. Шинэ эргэлт гарч байгаа болохоор үр дүнгий нь урьдаас тааварлахад хэцүү» гэж Рябков хэллээ. Иран улсаас хэлэлцээний явцад нэмэлт хүчин чармайлт гаргана гэдэгт Москва найдаж байгааг ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков онцлов.