АНУ БНАСАУ-ын пуужинг ажиглаж сөнөөх ПДХ системээ Гуам аралд байрлуулах бэлтгэл хийж дууссан гэж өнөөдөр Техас дахь Форт-Блисс цэргийн баазын командлагч генерал Дана Питтард мэдэгдэв. Дунд зайны тусгалтай пуужинг амдан сөнөөх армийн явуулын цогцолборыг татан шилжүүлэхэд бэлтгэв. Цэргийнхэн түүнийг ойрын долоо хоногт Гуам аралд байрлуулах төлөвлөгөөтэй байна. Үүний хамт АНУ-ын цэргийн командлал Япон улстай хамт Global Hawk нисэгчгүй нисдэг аппаратыг японы Аомори муж улсын Мисава баазад татан шилжүүлэх асуудлыг авч үзэж байна.

Энд байгаа америкийн баазуудад цуврал цохилт өгнө гэж үүний өмнө Пхеньян айлган сүрдүүлсэн билээ. Умард Солонгос «Мусудан» пуужингуудаа улс орныхоо зүүн эрэг хавийн нутагт татан шилжүүлж байна. Ийм пуужин тийшээ шилжүүлж бэлтгэхэд бараг хоёр долоо хоног шаардагдана гэж ернедийн мэргэжилтнууд үзэж байна. Энэ нь БНАСАУ-ыг үндэслэн байгуулсан Ким Ир Сений төрсөн өдрийг тохиолдуулан 4-р сарын 15-нд пуужинг хөөргөнө гэсэн үг.

Өчигдөр Пэхеньян ажилтнуудаа БНАСАУ-аас нүүлгэх асуудлыг авч үзэх санал ОХУ-ын ЭСЯ болон бусад улсын дипломат төлөөлөгчдийн газруудад тавьжээ. Солонгосын хойгт «цэрэг дайны хэнээрхэл дэвэргэх нь хүлцэж үл болох хэрэг юм. Талууд тэсвэр тэвчээртэй байх болно гэдэг найдаж байна гэж өчигдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. НҮБ-ын ажилтнууд хөгжлийн хүмүүнлэгийн хөтөлбөр, төслүүдийн хүрээнд БНАСАУ-д ажилласаар байна гэж НҮБ-ын төлөөлөгч Мартин Несирки мэдээллээ. Пхеньян бүс нутгийн түгшүүртэй байдлыг намжаах нь зайлшгүй чухал гэж НҮБ-ын төлөөлөгч онцлов.