Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Герман улсад 4-р сарын 7,8-нд хийх айлчлалынхаа өмнө германы телевизийн ARD сувагт ярилцлааг өгсөн. Ярилцлагын явцад орос-германы эдийн засгийн харилцаа, Киприйн санхүүгийн хямралын үр дагавар, евротой холбоотой зохимжгүй асуудлууд болон Сирийн асуудлаар Москвагийн байр суурийн тухай хөндсөн юм.

Владимир Путин Сирийн байдлын тухай ярихдаа ийнхүү цохон тэмдэглэлээ:

«Хоер тал байлдааны ажиллагаагаа болон хоёр талд зэвсэг нийлүүлэхийг нэн даруй зогсоох шаардлагатай байна. Бидэнд “Асадад Орос улс зэвсэг нийлүлж байна “ гэж ярьж байна. Энэ бол үгүй.

Нэгдүгээрт, хууль ёсны засгийн газарт зэвсэг нийлүүлэх ямарч хорио үгүй. Хоёрдугаарт, Америкийн хэвлэлийн уламжилж байгаагаар, Сири улстай хөрш орнуудын онгоцны буудлуудааас сөрөг хүчнийхэн сүүлийн үед 3,5 мянган тонн зэвсэг болон байлдааны хэрэгсэлийг авчээ.

Дахин цохон тэмдэглэхэд, аливаа улс орны байдлыг тогтворгүй болгоход чиглэгдсэн зэвсэгт бүлгэмүүдэд зэвсэг нийлүүлэхийг хориглосон олон улсын эрх зүйн хэм хэмжээ байдаг. Эдгээр хэмнэлүүдийг хэн ч цуцлаагүй байгаа. Асад өөрийн ард түмний эсрэг дайн хийж байна гэж ярьцгааж байна, хэрэг дээрээ энд зэвсэгт бүлгийн тухай яригдаж байна.

Болж байгаа зүйл бол сүйрэл, үүнийг зогсоох хэрэгтэй. Сөргөлдөж байгаа бүх талуудыг яриа хэлэлцээрийн ширээнд суулгах хэрэгтэй байна. Миний бодлоор бол энэ нь хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бөгөөд мэтгэлцээний явцад дараагийн зүйлийг сонгох хэрэгтэй юм.

Өмнө нь би нийтийн өмнө хэлсэн байр сууриа давтан хэлъе. Өнөөдөр Асадыг огцруулахыг шаардах хэрэггүй юм. Манай түншүүдийн санал болгож байгаагаар, юу хийхийг маргааш учрыг нь олох гэж байгаа юм. Манай өрнөдийн олон түншүүд олон улсуудад ингэж хийж ирсэн. Бид Сирийг Ливи шиг гурван хэсэг болгохыг хүсэхгүй. Бид Сирийг Иракийн байгаа шиг тийм байдал оруулахыг хүсэхгүй. Бид Йеменьд одоо хүртэл байгаа тийм байдлыг хүсэхгүй г.м.

Тиймээс манай байр суурь бол бүгдийг яриа хэлэлцээрийн нэг ширээний ард суулгаж, сөргөлдөөнтэй талуудыг хоорондоо өөрсдийн ашиг сонирхолыг хэрхэн хэрэгжих талаар болон цаашид улс орныг удирдахад ямар оролцоотой байх вэ зэрэг асуудлаар тохиролцоонд хүргэхэд оршиж байна. Үүний дараа олон улсын хамтын нийгэмлэгийн талын баталгааны хамт тэдэнтэй цаашдын төлөвлөгөөний дагуу явах .

Дашрамд дурьдахад, Женевын чуулган дээр энэ тухай тохиролцсон боловч, харамсалтай нь, манай өрнөдийн түншүүд эдгээр тохиролцооноосоо холдсон.

Бид харилцан ашигтай шийдвэрийг тууштай ажиллавал гаргаж болно гэж үзэж байна. Саяхан манай улсад Францын ерөнхийлөгч ноён Франсуа Олланд айлчилсан. Миний үзэхэд тэр хэрэгжүүлж болох нилээд хэдэн сонирхолтой санаануудыг хэлж байсан.

Гэхдээ миний бодлоор үүнийг хэрэгжүүлэхийн тулд дээр дипломатууд нилээд ажиллах ёстой. Бид тэднийг дэмжихэд бэлэн байна. Энэ бүгдийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь шаардлагатай юм» гэж Владимир Путин хэллээ.

Энэ бол Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины германы телевиз-радиогийн ARD компанид өгсөн ярилцлагын хэсэг байв.