БНХАУ-ын зүүн хэсгийн томоохон Шанхай хотын эрх баригчид бямба гаригаас эхлэн хотын амьд шувууны захыйг хаахаар шийджээ. Үүгээр хотын эрх баригчид нь H7N7 шувууны ханиадны вирусээс сэрэмжлэх арга хэмжээг авчээ. Баасан гаригт шанхайн “Синьминь ваньбао” сонины уламжилснаар, Хятад улсад энэ өвчний улмаас 6 хүн анс бараад байна.

Өмнө нь Шанхай хотын эрх баригчид тус хотын Хухухай захад хөл хорьсон бөгөөд эндээс мэргэжилтэнүүдийн шувууны ханиадаар халдвар авсан сэгийг олсон. Нэг шөнийн дотор уг захыг тойрон 20,5 мянган шувууг устгажээ.

БНХАУ-д H7N7 шувууны ханиадаар 14 хүн өвчлөөд байгаа юм. Хятадын халдварт өвчин судлаач эрдэмтдийн үзэж байгаагаар, H7N7 шувууны ханиадын вирус нь хүнд халдварлаж болох бөгөөд, одоогоор хүнээс хүнд халдварласан тохиолдол гараагүй байна.