Орост хүйтэн улирал сунжирсан ч хавар болж байна. Хаврын улирал олонхи эрэгтэй хүн романтик ажил үйл дуртайяа үйлддэг. Тэд хайр сэтгэл, гэрлэх хүсэлтээ ер бус арга маягаар илэрхийлж байна. Уучлал гуйх арга зам ч оцгой сонин байна.

Нэгэн таксины паркын ажилтан ер бус арга барилаар хайртай бусгүйдээ гэрлэх санал тавьжээ. Тэр 16 суудлын машин болон таксины жолооч нарыг үүнд оролцуулжээ. Залуу сансандаа хүрэх арга замын хэлбэрийг нэлээд удаан эргэцүүлэн бодсон байна.«Ер бус үйл явдлыг маш сайн зохион байгуулахыг нэлээд удаан бодсон. Таксины паркад нэгэнт ажиллаж байгаа болохоор машинуудыг хэрэглэхээр шийдвэрлэсэн» гэж Алексей хэллээ.

Юм бүхэн бэлэн болсон үед Алексей сүйлсэн хүүхэнтэйгээ уулзав. Хотын хамгийн романтик хэсэг Дуурь бүжгийн театрын дэргэд уулзахаар тохиролцсон. Бусгүй ирэхэд залуу гоё цэцэг барьж зогсож байв. Ард нь хэдэн машина зогсоосон жолооч нар «Энэ залуутай гэрлэ» гэж бичсэн зураг барьж зогсчээ. Алексей амрагынхаа өмнө сөгдөж, бөгж гардуулав. Бусгүй гэрлэхийг зөвшөрчээ. Ийм хэлбэрээр хайр сэтгэлээ илэрхийлсэн үе мөчид тэр татгалзаж чадах байсан гэж үү? Анд нөхөд нь ер бус үйл явдлын бичлэг хийж, YouTube-д байрлуулжээ.

Николай гэдэг өөр романтик залуу хайртай бусгүйгээ гомдоожээ. Тэгээд ер бус арга барилаар уучлал гуйхаар шийдсэн. Дашрамд хэлэхэд анд нөхдөөсөө бас тусламж авч, машиныг бас ашиглав. Шөнө Николай хайртай бусгүйн цонхны дор машинуудаар өнгө өнгийн үсэг дүрслэж, «уучлаарай» гэж бичжээ. Өглөө бусгүй 18-р давхраас цонхоор хараад ер бус уучлалыг хармагц уучилсан байна.

Москвад нэгэн залуу сүйлсэн бусгүйд хайр сэтгэлээ бас ер бус хэлбэрээр илэрхийлэв. Өглөө тэр цонхны нь дор зогсож, дуу чадамгай дуулжээ. Эрэгтэй микрофон ашиглалгүй яруу сайхан дуулж, найз нар нь ардын сонин зэмсгээр дагалдан хөгжимдсэн байна.

Сүүлийн үед хайр сэтгэлээ ер бус арга хэлбэрээр илэрхийлэх тохиолдол олонтаа гарч байна. Энэ нь гэнэтийн яруу сайхан үзвэр болдог. Амрагсадын хэтийн төлөв ямар байсан ч хайр сэтгэлээ ийнхүү илэрхийлсэн үе мөчийг хэзээ ч мартахгүй.