Умард Солонгосын ГХЯ Солонгосын хойгт байдал хурцадаж байгаатай холбогдуулан Орос улсын ЭСЯ-ны ажилтануудыг шилжүүлэх тухай саналыг тавьлаа. Энэ тухай өнөөдөр оросын мэдээллийн агентлагууд Пхеньян дахь ОХУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг иш татан мэдээлжээ.

“Пхеньянаас нүүлгэн шилжүүлэх тухай асуудал нь одоогийн байдлаар зөвхөн санал төдий юм. Эл саналыг Пхеньянд байгаа бүх ЭСЯ-дад тавьсан. Энэ тохиолдолд умард солонгосын хөршүүддээ тавих шаардлагатай нилээд хэдэн асуултыг бид тавьсан. Бид зургаагийн оролцогчдод, тухайлбал, Хятад, АНУ, Өмнөд Солонгосын түншүүдтэй холбоотой байна. Биднийг одоохондоо үг хэлийн хурцадмал байдал ихээхэн түгшээж байна. Ийм шийдвэрийн шалтгааныг ойлогохыг хүсч байна “гэж Лавров хэллээ.

Түүний ярьснаар, Москва дипломат төлөөлөгчийн газрыг нүүлгэн шилжүүлэх нь санал юм уу, шийдвэр юм уу гэсэн асуулт тавьжээ. Дахин хэлхэд, энд маш олон хүчин зүйлүд байгаа учир бид эдгээр хүчин зүйлүүдийг тайлахыг оролдож байна “ гэж сайд хэлжээ.