Америк болон өмнөдийн тусгай албадуудын цацаж байгаа БНАСАУ-ын зүүн эргээр “Мусудан” дунд зайны пуужин дэлгэрүүлэх гэж байгаа тухай мэдээллүүд нь Солонгосын хойгийг тойрсон байдлыг улам хурцадмал болгох онцгой шинэ шат болж байна. АНУ ямарч үйл ажиллагаа авсан ч, энэ бол умард солонгосын пуужингийн болон цөмийн хүчний байлдааны бодит боломжууд огт биш, харин умардын сүрдүүлэг төдий л юм гэж Стратегийн судалгаа болон технологийн төвийн шинжээч Василий Кашин үзэж байна.

Умардын пуужингууд болон цөмийн хүчний байлдааны бодит боломжууд нь одоо болтол батлагдаагүй ирсэн. Сүлийн 20 жил хийсэн умардын цөмийн туршилтын тоо маш бага бөгөөд, энэ хугацаа нь дан ганц пуужингын бүтцийг ч бүтээхэд хангалтгүй  юм. Нөгөөтэйгүүр, БНАСАУ дунд зайны нилээд хэдэн төрлийн пуужинтай гэж мэдэгдэж байна. Үүнд шинжээчид гайхшран, болгоомжилж байна.

Белорусын автомашины дугуйг ашиглан суурилуулсан “Мусудан” пуужинг анх 2010 онд цэргийн жагсаалын үеэр харуулсан бөгөөд, тэр пуужин хэзээ ч туршилтанд ороогүй. Умард солонгосын цэргийн парадны үеэр харуулсан тэр пуужин жинхэнэ,  эсвэл дуураймал байсныг тодорхойлж чадаагүй. Түүнчлэн 2012 оны параданд явуулсан өрнөдийнхний KN-08 гэж нэрлэсэн томоохон хэмжээний баллистик пуужин бас тодорхойгүй.

Эдгээр пуужингуудыг батлан хамгаалах салбарт нэвтрүүлэхийн тулд цахим тооны супер компьютертэй орнууд ч юуны өмнө нилээд хэдэн удаа туршилт явуулах ёстой юм. Гэтэл БНАСАУ нь нэг ч удаа ийм туршилт явуулаагүй. Умардынхан сансар огторгуйд нисэхийг яаран “Ынха-3” пуужингийн туслалцаатай тэдний томоохонд ордог “Тэподон-2” баллистик пуужинг хөөргөсөн нь амжилттай болсон. Гэтэл системийн зүг чиг заах навигац болон байлдааны бүтцийг шалгахад газар дорхи полигонд пуужингийн туршилт явуулна гэдэг бол тэс өөр юм.

Мэдээж хэрэг БНАСАУ-ын цөмийн зэвсгийн туршилтууд болон удаа дараагийн мэдэгдлүүдийг АНУ болон Өмнөд нь тэдний эсрэг бодит аюул заналхийлэл гэж үзэж байгаа. Цөмийн түрэмгийлэл болзошгүй байсан ч, дээд зэргийн хамгаалалтаас татгалзах тийм хариуцлагыг хүлээх нэг ч төрийн тэргүүн байхгүй.

Умард солонгосыг одоо “шууд болон шууд бус заналхийлэлтэй ” орноор зарлаад байна. Энэ нь америкийн Ази дахь цэргийн төлөвлөлтөнд хүчтэй өөрчлөлт оруулна. Зүүн-хойд Азийн бүсэд америк цэргийн хүчээ зузаатгах нь зайлшгүй  урт хугацааны ажил боллоо. АНУ Гуамаас ПДХ THAAD цогцолборуудыг шилжүүлэн байрлуулахаа мэдэгдээд байна.

Эцсийн дүнд энэ бүгдээс Хятад улс хамгийн хүнд байдалд ороод байна гэж оросын батлан хамгаалах асуудлын шинжээч Василий Кашин үзэж байна. АНУ болон тэдний холбоотнууд зүүн-хойд Азид цэргийн шинэ дэд бүтэц байгуулах болно, магадгүй үүнийг хожим Хятадын эсрэг ашиглаж ч болзошгүй.

Бээжин болон Тяньзингийн ойролцоо америкийн байрлал нэмэгдэж байна, тэгвэл Хятадад үүнийг эсрэг гаргах ноцтой шалтгаан алга. Пхеньяны АНУ-ын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх шууд заналхийлэл нь америкчуудыг эл арга хэмжээнүдийг авахад хүргээд байна.

Хятад улс нь БНАСАУ, Өмнөд-Солонгос болон АНУ-ын дипломатуудтай чадлынхаа хирээр эрчимтэй зөвлөлдөх уулзалтуудыг явуулж байна. Одоогийн байдлаар юунд ч хүрээгүй байна. Хятад улс а БНАСАУ-ыг холбоотноо хэмээн олонтоо нэрлэж байдаг ч, тус улс нь умардад үзүүлэх бодит нөлөөгөө бүр 50-иад онд алдсан юм.

Умардууд хятадын ашиг сонирхолуудыг байнга үл харгалзан, Бээжингээс бие даасан гадаад бодлого явуулдаг, үүнийгээ тэд хятадад сонголт үлдээгүй гэж үздэг байна. Умард Солонгос нь Хятадын хувьд туйлын толгойны өвчин болон бөөн лай ланчиг болж хувираад байна.Эндээс ганц авах юм гэвэл, хятадын хил дээр америкийн цэргийг оруулахгүй нь гол юм даа.