Орос улс зэвсгийн худалдааны тухай олон улсын гэрээнд одоохондоо нэгдэхгүй. Энэ долоо хоногт НҮБ-ын ЕА мөн гэрээг батлав. Энэ нь зүгээр л ёс төдий баримт бичиг хэмээн шинжээчид үзэж байна.

Гэрээний зарим зүйл анги эргэлзээ төрүүлж байгаа болохоор тэдгээрийг гүйцээж боловсруулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Гэрээгээр буудлагын зэвсгээс байлдааны нисэх онгоц, хөлөг онгоц хүртэл худалдааны нийтийн стандартыг нэвтрүүлнэ. Гэвч ийм олон талт бизнесийг яаж нийтийн стандарттай болгохыг шинжээчид ойлгохгүй байна. Стратегийн тухайн байдлын төвийн захирал Иван Коновалов хэлэхдээ

«Зэвсгийн худалдаа дэлхийн бизнесийн эмзэг тал болсон учир стандарт, ёс журам зайлшгүй чухал. Ийм зорилгод хүрэхэд хэцүү. Сири улсын байдлыг авч үзье. Тус улсад иргэний дайн хийж байна. Хууль ёсны засгийн газар самуун дэгдээгчидтэй байлдан дайтаж байна гэж бид үзэж байхад дарангуйлагч дэглэмийн эсрэг босогчдын тэмцэл үргэлжилж байна.Босогчдыг зэвсгээр дэмжиж болно гэж өрнөдийхөн үзэж байна. Ийм тохиолдолд гэрээ яаж үйлчлэх вэ? Ямар талыг зэвсэг авах эрхтэй гэж үзэх вэ?» гэлээ.

Энэ нь Зэвсгийн худалдааны тухай олон улсын гэрээний эмзэг талтай холбоотой. Үнэхээр геополитикийн өрсөлдөөн болон холбоотны харилцааг хэн ч зогсоож чадахгүй. Ийм хоёрдмол шинж чанар нь гэрээний практик үйл ажиллагаанд зохисгүй нөлөөлөх нь дамжиггүй. Зэвсгийн худалдааг эсэргүүцэх британийн хөдөлгөөний төлөөлөгч Кей Стерман хэлэхдээ

«Зэвсгийн худалдааны тухай гэрээг нэлээд удаан боловсруулж байтал бид энэ талаар гутрангүй үзэл санаатай байсан. Учир нь баримт бичиг бараг ашиг тусгүй болно. Тодорхой улс оронд зэвсэг нийлүүлэхийг хзягаарлах тухай цаасан дээр бичсэн байхад чухам эдгээр улсад л зэвсэг нийлүүлж байгааг харж байна» гэв.

Зэвсгийн худалдааны тухай олон улсын гэрээ бол «нарийн нямбай зохиоогүй сулхан баримт бичиг» хэмээн зарим шинжээч дүгнэв. Тухайлбал гэрээгээр төрийн биш субьектэд зэвсэг нийлүүлэхийг хориглоогүй.

Зэвсгийн бизнесийн хүмүүнлэгийн талыг тодорхойлсон томъёолол тодорхой биш бүрхэг байгаа нь эдгээр заалтыг буруу тайлбарлаж,шудрага бус аргаар хэрэглэх өргөн боломж олгож байна. Зэвсгийн худалдааны тухай олон улсын гэрээг гүйцээж боловсруулахгүй бол дан ёс төдий шинж чанартай байх болно гэж Москва үзэж байна.