Өнөөдөр Японы засгийн газраас үйл ажиллагааны хугацаа нь 4-р сарын 13-нд шувтрах БНАСАУ-ын эсрэг дангаар тогтоосон хоригийнхоо хугацааг хоёр жилээр сунгахаар шийдвэрлсэн тухай Киодо агентлаг мэдээллээ.Японы эрх баригчид БНАСАУ-ын бодлогыг эсэргүүцэж ийм шийдвэр гаргасан гэж агентлаг тэмдэглэв.

2006 онд тогтосон хориг БНАСАУ-аас бараа таваар авах, умард солоногосын хөлөг онгоцуудыг японы боомтуудад оруулахыг хориглож, Умард Соолонгост нийлүүлэх бараа таваарт хатуу хяналт тавих гээд хэд хэдэн арга хэмжээ агуулж байна. 2009 онд БНАСАУ цөмийн туршилт хийснээс хойш Япон тус улстай худалдааны үйл ажиллагааг бүрмөсөн зогсоов. 2009 оноос наана багц хоригийн хугацааг 6 сар дутам сунгаж байсан. Гэвч цөмийн туршилт хийснээс хойш энэ хугацааг 1 жил хүртэл нэмж сунгажээ.