Тегераны атомын хөтөлбөр нь энхийн шинж чанартай байгааг дэлхийн хамтын нийгэмлэгт батлавал олон улсын зургаан зууч атомыг энхийн зорилгоор ашиглах Иран улсын эрхийг хүлээн зөвшөөрнө гэж Европын дипломат газрын тэргүүн Кэтрин Эштоны төлөөлөгч Майкл Манн Алматы хотноо хийж буй хэлэлцээн дээр мэдэгдэв.Урьд дэвшүүлсэн саналуудад Иран улсаас нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна гэж тэрээр хэлэв.

Зургаан талын (НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс, ХБНГУ) ираны асуудлаархи ээлжит хэлэлцээ өнөөдөр Казахстаны Алматы хотод нээгдлээ. Европын дипломат газрын тэргүүн Кэтрин Эштон зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах түрүүчийн хэлэлцээ 2-р сарын сүүлээр бас Алматыд болсон билээ.

Тэр үед зургаан зуучаас дэвшүүлсэн шинэчлэсэн саналуудыг Тегеран нааштай хүлээн авсан. Дипломат ажилтнуудын мэдээлснээр Иран улс хоригийг зөөлрүүлсний хариуд ураныг 20 хувиар баяжуулах ажиллагаагаа зургаан сараар түр зогсоох саналыг эргэцүүлэн бодож байна. Түүнээс гадна Тегеран 20 хувиар баяжуулсан ураныг дан эмнэлгийн зорилгоор ашиглах ураны оксид болгон хувиргах боломжийг авч үзэж байна.