БНТува улс 20 жилийн дараа сайн үүлдрийн мал Монгол улсаас ахин худалдан авч эхэллээ. Эхний хэсэг малыг бүр энэ онд бүс нутаг хүлээж авах тухай өнөөдөр Тувагийн засгийн газар мэдээллээ. Тува 1991 онд шигшэн сайжруулах ажил хийхээр Монголоос  сүүлчийн удаагаа мал авсан билээ. Хожим монголын талаас малын өвчин гарсантай холбогдуулан хязгаар тогтоов. Одоо байдал тогтворжив. Тухайлбал Тува монголын хонийг махны чиглэлийн  аж ахуйг хөгжүүлэхэд хэрэглэх бодолтой байна. «Монголын засгийн газраас сайн үүлдрийн мал Тувад худалдах зөвшөөрөл малчдад өгсөн. Бүр 2013 онд Монгол улсаас 4 мянган хонь, 100 тэмээ авахын тулд юуны түрүүнд орос-монголын хил дээр хөл хорио тогтоох цэгүүдийг байгуулах хэрэгтэй» гэж мэдээлэлд өгүүлжээ.