Баасан гаригийн өглөөний байдлаар Хятадад зургаан хүн шувууны ханиадны уршгаар нас бараад байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээллээ. Дөрвөн хүн Шанхайд, хоёр хүн зүүн Жэзян мужид нас баржээ. Эдүгээ хятадын хэдэн бүс нутагт нийт 14 хүн шувууны ханиадны халдвар аваад байна. Шувууны ханиаднаас сэргийлэх вакцин одоохондоо Хятадад ч хилийн чанадад ч үгүй гэж урьд орон нутгийн «Чайна дейли» сонинд бичжээ. Шувууны ханиад АНУ-ыг хамравал шинэ төрлийн эмийн бэлдмэлийг боловсруулна гэж америкийн эрдэмтэн зарлан мэдээлэв. Вирус ямар замаар хүнд халдаж байгааг илрүүлэхийг БНХАУ-ын эрх баригчид оролдож байна. Шувууны ханиад хүнээс хүнд халдах баримтыг эрдэмтэд одоогоор илрүүлээгүй. Шувуунаас халдаж байгааг тогтоосон юм.