«Байгалын загас агнуур-2013» тэмцээн өнөөдөр Буриадад гараагаа авч байна. Оросын ба бусад орны 700 хүнтэй 170 орчим баг түүнд оролцох тухай өнөөдер РИА Новости агентлаг тэмцээнийг зохион байгуулах хорооны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав.

«Байгалын загас агнуур» тэмцээнийг дэлхийн нэрд гарсан Байгал нуур дээр 9 дэх удаагаа зохион явуулж байна.Тэмцээн 2005 онд бүс нутгийн хэмжээнд эхлэсэн билээ. 2013 онд түүнийг анх удаа ОХУ-ын спортын яамны албан ёсны хуанлид багтаав. Орос,Хятад, Монгол улсууд болон ЕХ-ны орны төлөөлөгчид загас барихаар үзэсгэлэнт нутагт цугларав. «Байгалын зогсоол» холбооны аялал жуулчлалын онцгой бүсийг байгуулж байгаа Буриад аялагчдын сонирхолыг их татаж байгааг мөн тэмцээн харуулж байна гэж Буриадын засгийн газар тэмдэглэв.