Өнөөдөр олон улсын «Блэксифор»Тэнгисийн цэргийн сургууль Хар тэнгист эхэлж байна. Энэ сургуульд Орос улсыг төлөөлөх «Новочеркасск» десантын том хөлөг онгоц өчигдөр Севастополиэс гараад болгарын Варна боомт руу зүглэв. Тэнгисийн цэргийн хүчний сургуульд оролцох хөлөг онгоцууд энд цугларах юм. «Блэксифор» бүлгийг 2001 онд байгуулжээ. Хар тэнгис хавийн Орос, Украин, Турк, Болгар, Румын, Гүрж улсууд түүнд нэгдэв. Бүлэг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, байгаль орчин хамгаалах, минаг аюулгүй болгох болон аврах,эрэх ажиллагаа явуулж мэднэ. Түүнээс гадна Тэнгисийн цэргийн хүчний бүлэг НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ба олон улсын өөр үйл ажиллагаанд оролцоно.