БНАСАУ-аас АНУ ба түүний холбоотнуудад цөмийн цохилт өгөх аюул тулгарсан нөхцөлд АНУ сэрэмжлэх арга хэмжээ авч байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни хэллээ.

АНУ Умард Солонгосын удирдлагын үйл ажилдлагаа болон мэдэгдлүүдийг хянаж байна гэж тэрээр тэмдэглэв. Карнийн хэлснээр Пхеньяний өдөөн хатгах ажиллагаа, үг яриа Умард Солонгосыг улам ганцаардуулж, эдийн засагт нь хохирол учруулж байна. Карни Пхеньянд хандан энх тайван замыг сонгон авч, олон улсын өмнө авсан үүргээ биелүүлэхийг уриалав.

Өмнөд Солонгосын тагнуулын албаны уламжласнаар Умард Солонгосын зүүн эрэг хавьд хүргэсэн пуужинг 4-р сарын 15-нд хөөргөж мэднэ гэж өчигдөр хятадын ХМХ-үүд мэдээллээ. Энэ нь 3000 км буюу түүнээс илүү зайны тусгалтай пуужин байж болно. Тэр Өмнөд Солонгос, Япон улс даяар болон Номхон далайн америкийн Гуам арал дахь байг сөнөөж мэднэ гэж өмнөд солонгосын эх сурвалжаас мэдээлжээ.