Өмнөд Солонгосын эрх баригчид орчин цагийн радарын системээр зэвсэглэсэн хоёр эскадрын мина зөөгчээ зүүн, баруун эрэг хавийн нутагтаа явуулав. Эдгээр хөлөг онгоц умард солонгосын пуужингийн хожмын хөөргөлтийг ажиглана гэж өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд мэдээллээ. Эскадрын мина зөөгчид SPY-1 радар бүхий «Ижис» америкийн байлдааны мэдээлэл-жолоодлогын системээр зэвсэглэгджээ. Тэдгээр нь 1 мянган км хүртэл зайнаас олон зуун байг илрүүлж мэднэ.

Умард Солонгос дунд зайны тусгалтай пуужингаа улс орныхоо зүүн эрэг хавьд байрлуулсан тухай саяхан мэдээлсэн билээ. Өмнөд Солонгосын эх сурвалжийн уламжласнаар пуужин Өмнөд Солонгос, Япон улс болон Номхон далайн америкийн Гуам аралд байгаа байг устгах чадвартай. Энд америкийн цэргийн баазуудад цохилт өгнө гэж үүний өмнө Пхеньян сүрдүүлжээ. БНАСАУ-ын дайралтыг няцаах ПДХ цогцолбороо Гуам аралд татан шилжүүлсэн гэж өнгөрсөн лхагва гаригт Пентагон зарлан мэдээлсэн билээ.