2014 оны өвлийн Олимпийн наадам болох оросын Сочи хотын тодорхой газрын зураг интернетэд бий болов. Хотын захиргаа Google-той хамтран төслийг хэрэгжүүлэв. Хотын гудамжуудын гэрэл зургууд ба зам заах товч лавлах бичгийг газрын зурагт хавсаргажээ. Энэ нь аялалынхаа чиг замыг урьдаас сонгон авч, спортын барилга байгууламж, зочид буудал, ресторанууд хаана байгааг мэдэх боломж ирээдүйн Олимпийн зочин,аялагчдад олгох юм. Түүнчлэн нийтийн хөсгийн ба замын хөдөлгөөн, тойрох замын тухай мэдээлэл агуулаж байна.