Оросын хууль тогтоомжийг зөрчсэн гадаадын иргэдийг улс орондоо оруулахыг 10 жил хүртэл хугацаагаар хориглож мэднэ гэж ерөнхий сайд Дмитрий Медведев орох, гарах ёс журмыг лавлаж тодруулах хуулийн төслийг авч үзэж хэлэлцсэн засгийн газрын хуралдаан дээр мэдэгдэв. ОХУ-ын нутаг дэвсгэрт байх үеэр хууль тогтоомжийг зөрчсэн тул улс орноос гаргаж явуулахаар шийдвэрлэсэн гадаадын хүмүүсийн тухай өгүүлж байна гэж ерөнхий сайд тэмдэглэв. Түүний хэлснээр бусад улсын хууль тогтоомж ийм хэм хэмжээг бас агуулж байна. «Манай зах зээлд шаардагдсан хууль ёсыг дагах хүмүүсийг ирүүлэхийг сонирхож байна» гэж Дмитрий Медведев тэмдэглэв.