Ираны цөмийн хөтөлбөр бол улс орны дотоодын хэрэг гэж өнөөдөр Тегеранд МАГАТЭ-д суугаа Иран улсын байнгын төлөөлөгч Али Асгар Солтание мэдэгдэв. Иран улс цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх Гэрээг даган мөрдөж, атомын технологийг дан энх тайван зорилгоор ашиглаж байна гэж тэрээр онцлов. Гэвч дэлхийн хамтын нийгэмлэгээс Тегеранд шахалт үзүүлж, Иран улсыг эрчим хүчний найдвартай эх сурвалжаас холдуулж зайлуулахыг санаархсан гэж Солтание хэллээ. Иран улс МАГАТЭ-тэй идэвхтэй хамтран ажиллаж, олон улсын үүргээ биелүүлж байна гэж тэрээр тэмдэглэжээ.

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи ээлжит зургаан талын хэлэлцээ 4-р сарын 5, 6-нд Казахстаны Алматы хотноо болно.