Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ-ын сүрдүүлэг болон Кэсон аж үйлдвэрийн хамтын бүсийн өнөөгийн байдалд тайван хандаж байна гэж өнөөдөр тус улсын ерөнхийлөгчийн төлөөлөгч Ким Хэн сэтгүүлчдэд мэдээллээ.Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Ким Жан Су өглөө бүр ерөнхийлөгчийн аюулгүй байдлын нарийн бичгийн дарга болон өөр зохих тусгай газруудын удирдагчидтай зөвлөлдөж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байна гэж түшмэл мэдээлэв.