Оросын «Ижмаш» үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдэл зарчмын хувьд шинэ дөрвөн буудлагын системийг боловсруулж эхэллээ. Эдгээр системийг боловсруулах инженерүүд шинэ баллистик шийдвэрийг хэрэглэв.

Шинэ системд булл-пап хэмээх бүдүүвчийг хэрэглэж магадгүй. Энэ нь цохилтын механизм ба сум агуулах хэсэг нь гохны ард орших бүдүүвч билээ.Тэгснээр бууны уртыг нэмж, улмаар буудлагын тусгалын зай, онож тусах чанарыг дээшлүүлж болно. Түүнээс гадна авсаархан буу солгой хүнд таарана.

Ийм зэвсэг хотын нөхцөлд байлдах үеэр тохиромжтой. Террорын эсрэг анги салбар түүнийг өндөр үнэлж байна. Орос улсад булл-пап бүдүүвчийг буудлагын хоёр загварын зэвсэгт хэрэглэж байна. Эдгээр нь «Гроза» автомат, СВУ мэргэн буудагч винтоов гэж оросын зэвсгийн түүхийн талаархи мэргэжилтэн Максим Попенкер хэлээд

«Эдгээр хоёр загварыг булл-пап бүдүүвчэд нийцүүлсэн. Калашниковын автомат ба Драгуновын мэргэн буудагч винтоовыг богиносгосон. Зарим улсын цэргийг ийм автоматаар зэвсэглэсэн юм. Эдгээр нь Их Британи, Франц, Австри, Хятад улсууд билээ. Булл-пап бүдүүвчийг үндэслэсэн нэлээд олон систем дэлхийд байгаа. Гэсэн ч эдгээр зэвсгийг бүр эхнээс нь бүтээхийг анхаарвал зохино» гэв.

Байлдааны хэрэгслийн тухайд гэвэл шинэ сум бөөн галлахад нийцэх болон цоолох илүү их чадвартай. Энэ нь цэргийнхний шаардлагад бүрэн таарах юм. Цагдан сэргийлэх хүчинд «зогсоох ажиллагаатай» хүчит зэвсэг шаардагдана. Зохион бүтээгчдийн боловсруулалт оросын армийг 2020 он хүртэл шинээр зэвсэглэх хөтөлбөрт багтана гэж бүтээгдэхүүнээ дэлхийн 27 улсад нийлүүлж байгаа «Ижмаш» заводынхан найдаж байна.