Казань хотод  «Универсиада -2013» наадамд оролцогч орнуудын багийн тэргүүн нар хүрэлцэн ирлээ. Уулзалтын дүнд ямар шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа тухай манай Татарстан дахь сурвалжлагч Юлдуз Креспостина ярьж байна.

Универсиадын нийслэл хотод оролцогч улсуудын багийн тэргүүн нарын хийж байгаа уулзалт бол Олон улсын оюутны спортын холбооны уламжлалт арга хэмжээ юм. Энд дэлхийн оюутны наадамд оролцох тамирчдад зориулсан бүхий л нөхцөл бололцоотой танилцуулах юм. Энэ долоо хоногийн сүүл хүртэл төлөөлөгчдийн тэргүүн нар маш их шахуу хөтөлбөртэй ажиллах болно гэж сайн дурынхантай ажиллах газрын ажилтан Альбина Макеева тэмдэглээд

«Зочид спортын объектуудтай болон тамирчдын байрлах Универсиадын тосгоны байртай танилцана. Түүнчлэн үндэсний спортын шигшээ багийн гишүүд нь тамирчдын амьдрах нөхцөл, хоол хүнс болон тээврийн хэрэгслийн хангамж болон аюулгүй байдлын нөхцөлүүдтэй танилцана» гэлээ.

Универсиадын нээлтийн ёслолын ажиллагаа хүртэл гурван сар гаруй хугацаа үлдээд байна. Зохион байгуулагчдын ярьснаар, өнөөдрийн байдлаар бүх албуудын ажлын журмыг боловсруулж дуусаад байна. Маш олон тооны бүлгүүд орж ажиллаж байгаа аж. Энэ асуудлыг бид судлан үзээд олон улсын хамгийн шилдэг туршлагыг хэрэгжүүлэхээр шийдсэн байгаа.

Энэ өдрүүдэд Казаньд айлчлахаар төлөвлөж байгаа Олон улсын оюутны спортын удирдлагатай хийх яриа хэлэлцээрээр Универсиада наадамд оролцох тамирчдыг Орос улсад визгүй хүлээж авах тухай ярихаар төлөвлөж байна. Сануулахад, энэ асуудлыг анх удаагаа нэвтрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдох зарлигийг Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин саяхны Казаньд хийсэн айлчлалынхаа хүрээнд санал болгосон. Путин ийм практикийг Орос улсад ойрын жилүүдэд явуулах олон улсын спортын томоохон арга хэмжээнүүдэд нэвтрүүлэхийг санал болгосон юм.