“Шинэ хүнд суртал “ болон “шинэ бизнес” эдгээр нь оросын шинэчлэгдсэн эдийн засгийн хөдөлгөх хүчин байх ёстой. Ийм санааг  эдийн засгийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний удирдагч Евгений Ясин  Москвад нээгдсэн Эдийн засаг ба нийгмийн тулгамдсан асуудлууд сэдэвт онолын бага хурал дээр хэллээ. Шинэ загвар нь Орос улсад төдийгүй, эдийн засгийн хямралын урт удаан үргэлжлэх шатнаас гарч чадахгүй байгаа дэлхий дахинд ч бас хэрэгтэй юм.

Олон шинжээчид мөнгөний хатуу бодлогыг явуулах тал дээр санал нэгдэцгээж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн олон орнуудад 2008 онд хямралтай тэмцэх үүднээс мөнгөний томоохон зузаатгалууд явуулсан нь улам бүр үр ашиггүй болж байна. Санхүүгийн зузаатгалууд нь төрийн зүгээс хямралын өмнөх үеийн эдийн засгийг хөгжүүлэхэд чадваргүй болсон гэдэгт Евгений Ясин итгэлтэй байна.

«Мөнгийг хэвлээд л, эдийн засгийг амьлуулаж болох юм гэх санаа нь нилээд хуучирч, эргэлзэхэд хүргэж байна. Хөгжилтэй орнууд тодорхой хязгаарлалтууд, технологийн хил хязгаарт баригдаж байна, яагаад гэвэл, одоо үед эдийн засгийн өсөлтийн хурд нь үндсэндээ шинэтгэлийн эрч хүчээр хэмжигдэж байна» гэж Евгений Ясин хэллээ.

Хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн байдал арай илүү харагдаж байх юм байна. Юутай ч гэсэн тэдгээрийн эдийн засгийн өсөлтийн хурдац хөгжингүй орнуудынхаас илүү байна. Гэхдээ гүйцэд түрүүлж байгаа орны давуу тал нь гэвэл, үндсэндээ хямд ажиллах хүчинд оршиж байна. Ингэхдээ одоогийн байгаа технологийг зээлдэн авах гэдэг бол бараг үгүй болсон ажээ. Үүнийг Хятадын жишээ нь дээр харвал илүү ойлгомжтой. Хятад улсын эдийн засаг аажим өсч байгаа ч тасралтгүй буурч байна.

Евгений Ясины ярьснаар, Орос улс нь хоёр туйлын дунд ороод байна. Аж үйлдвэрт хөгжиж байгаа эдийн засгийн үндсэн давуу тал болох их хэмжээний хямд ажиллах хүчин алга.Ингэхдээ байгалийн нөөцийг олборлоход тулгуурласан болон хямралын өмнөх үед хөгжлийн нилээд өндөр хурдацыг хангаж байсан загвар нь мөн адил үр ашиггүй болж байна. Энэ бүгд нефтийн үнэ өндөр түвшинд хэвээр байгаа үед ч, үл харгалзан байсаар байна.

Оросын эдийн засгийн цаашдын ирээдүйн тухай олон нийтийн мэтгэлцээнүүдэд голдуу хоёр үзэгдэл давамгайлдаг. Энэ бол өөрийн эрч хүч болон шинэтгэл юм. Хоёрдахь нь аж үйлдвэржүүлэлтийн шинэлэг  бодлого явуулах нь төрийн томоохон хөрөнгө оруулалттай /нефть-хийн ашиг орлогын хүчээр/ холбоотой. Евгений Ясины үзэж байгаагаар, өнөөдөр цорын ганц боломжтой зохиомж бол инститүцүүдийн гүнзгий шинэчлэл дээр тулгуурласан аажим хөгжлийг явуулах ёстой аж.

«Өнөөдөр эдийн засгийн өсөлтийн хамгийн эрэлт хэрэгцээтэй шинэ загварын үндсэн чиглэлүүд бол эрхийг дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх, шүүхийн хараат бус байдлыг бий болгох, бизнес болон шүүхийн бүхий л бүлэг болоод хуулийн байгууллагуудын хоорондын харилцаанд илүүтэй итгэлцлийг бий болгоход чиглэгдэж байна. Цаашилбал, орон нутгийн өөрөө удирдах зарчмыг бэхжүүлэх, иргэний нийгмийг идэвхжүүлэх болон хүн амын хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх» гэж Евгений Ясин хэллээ.

Эрдэмтдийн гаргасан хувилбараар эдгээр хүсэл зорилгуудыг бодит амьдралд хэрэгжүүлж чадах хүчин зүйлүүд бол “оросын шинэ бизнес “болон “ шинэ хүнд суртал “ аж. Хэрвээ өмнөх жилүүдэд бизнес эрхлэгчид болон түшмэдүүд байнга үзэл бодлын зөрүүтэй байсан бол  шинэ үеийн төрийн албан хаагчид болон бизнес эрхлэгчид нь нягт хамтран ажиллахад бэлэн байна.