АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама төсвийн зарлагыг хорогдуулж байгаа нөхцөлд цалингийнхаа 5 хувийг улсын төсөвт шимэтгэхээр шийдвэрлэсн тухай өчигдөр «Нью Йорк Таймс» сонин мэдээллээ.

Эдүгээ төрийн тэргүүний цалин жилд 400 мянган доллар байна. Хууль ёсоор тогтоосон цалингийн хэмжээг өөрчилж үл болно. Обама цалингий нь багасгасан төрийн бусад албан хаагчидтай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлээд цалингийнхаа нэг хэсгийг улсын төсөвт шимэтгэхээр шийдвэрлэв. Хэмнэх арга хэмжээ 2013 оны 3-р сарын 1-нээс АНУ-д авч эхэллээ. Санхүүгийн жил 9-р сарын 30-нд дуустал улсын төсвийн зарлагыг 85 тэрбум доллароор хорогдуулахаар шийдвэрлэжээ.