Ойрын арван жилд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац нэлээд удаашрана. Учир нь тус улс нийгэм-эдийн засгийн шинэ загварт арга буюу шилжих ёстой гэж «Файнэншл таймс» сонины эдийн засгийн тэргүүлэх тоймч Мартин Вольф таварлав. Тэрээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судлалын төвийн хятадын мэргэжилтнүүдийн бэлтгэсэн илтгэлээс иш татсан байна. 2000-2010 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 10 хувь байсан бол 2018-2022 онд 6,5 хувь хүртэл буурана гэж илтгэлд өгүүлжээ.

«Бид хятадын эрдэмтэдийн мөн үнэлгээг зөвшөөрч байна» гэж Вольф тэмдэглэжээ. Дэд бүтэц ба шинэ барилга байгуулалтын чадавхи шавхагдаж дуусах,илүүдэл үйлдвэрлэл байгуулахтай холбогдон шинэ хөрөнгө оруулалтын орлого унах, шинэ ажиллах хүчин багасах зэрэг гурван хүчин зүйл БНХАУ-ын ДНБ-ний өсөлтийн хурдац буурахад нөлөөлнө гэж тэрээр үзэж байна. «Хятад улс эдийн засгийн өсөлтийн хурдац бурах үед шилжиж эхлэсэн гэж «Файнэншл таймс» сонин онцлов.