Солонгосын хойгийн байдал хурцдсаар байна. Америкийн ба өмнөд солонгосын тагнуулын мэдээллүүдээс харахад БНАСАУ «Мусудан» баллистик пуужингуудаа зүүн эрэг хавийн нутаг руу татан шилжүүлж байна. Өнөөдөр Солонгосын ардын армийн жанжин штабын мэдэгдлийг тараав. Пхеньян «орчин цагийн цохилтын цөмийн хүчний» тусламжтайгаар АНУ-ын аюулыг няцаахад бэлэн байна гэж мэдэгдэлд өгүүлжээ. Зэвсэгт хүчний ажиллагааг сайшаасан гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Пуужингаа өөрчлөн байрлуулах нь Пхеньяний ээлжилт сануулга төдий зүйл гэж Сөүл дэх зарим шинжээч үзэж байна. Үнэн чанартаа ганц нэг пуужинг татан шилжүүлэх бололтой. Хөөргөлтийг ойд зориулна. 4-р сарын дундуур БНАСАУ-д улс орныхоо гол баяр-төр улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний ээлжит ойг уламжлал ёсоор тэмдэглэх юм.

Гэвч Пентагон пуужинг өөрчлөн байрлуулахад анхааралтай хандав. «Ганц удаа алдаж болно.Гэвч АНУ-ын ийм алдаа гаргах БХ-ын сайд болох гээгүй» гэж Пентагоны тэргүүн Чак Хейгел өчигдөр АНУ-ын Үндэсний батлан хамгаалахын хүрээлэнд мэдэгдээд

«Эдүгээ Умард Солонгос цөмийн зэвсэг болон тээгч хэрэгсэлтэй. Сүүлийн үед дайнч үг яриагаа чангатгаж байна. Зарим нэг ажил явуулага нь Өмнөд Солонгос, Япон улс зэрэг бидний холбоотнуудад шууд заналхийлж байна. Түүнчлэн Гуам арал дахь бидний баазуудыг дайрана гэж заналхийлсэн» гэв.

«Мусудан» маягийн пуужингийн систем бараг 3 км зайны тусгалтай. Ийм пуужин Өмнөд Солонгосын төдийгүй хөрш зэргэлдээ Япон улсын нутаг дэвсгэрт байгаа байг сөнөөж мэднэ. Эдгээр пуужин Номхон далайн Гуам аралд хурч магадгүй. 2009 онд БНАСАУ ийм ангилалын 50 пуужин байрлуулж, 2010 оны 10-р сард Пхеньянд цэргийн парадын үеэр үзүүлсэн билээ.Гэвч эдгээр сситемийг гүйцээж боловсруулаад турших хэрэгтэй гэж цэргийн шинжээчид үзэж байна.

Ойрын хоёр долоо хоногт АНУ ПДХ THAAD системээ Гуам аралд байрлуулах гэж байна. Зенит-пуужингийн цогцолбороор зэвсэглэсэн хоёр эскадрын мина зөөгчийг Өмнөд Солонгос руу татан шилжүүлээд байна. АНУ 2004 онд Өмнөд Солонгосоос гаргасан хими, биологи, цацрагийн сумаа тийшээ ахин явуулав.

Умард Солонгосын бүх 53 мянган ажилчныг хил орчмын Кесон чөлөөт эдийн засгийн бүсээс гаргах тухай Умард Солонгос зарлан мэдээллээ.Өнгөрсөн лхагва гаригаас өмнөд солонгосын мэргэжилтнүүдийг бүст оруулахгүй юм. Ийм арга хэмжээ БНАСАУ-ын эдийн засгийн асуудлыг хурцатгана гэж 4-р сарын 3-нд Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдээд

«БНАСАУ өмнөд солонгосын ажилтнуудыг Кесон аж үйлдвэрийн цогцолборт оруулахыг урьд өмнө ч хориглож байсан. Ийм хорио юуны түрүүнд Умард Солоногост л хохирол учруулж, эдийн засагт нэмж шимэтгэх хөрөнгийг багасгаж байна. Тэр тусмаа умард солонгосын маш олон ажилчин тэнд ажиллаж байна. Энэ арга хэмжээ БНАСАУ-ыг цаашид тусгаарлуулах уршигтай» гэв.

Түүнээс гадна Пхеньян Йонбенд цөмийн төвийн реакторын ажиллагааг сэргээж эхлэв. Түүнийг санаснаас түргэн хэдэн долоо хоногийн дараа ашиглалтад ахин оруулах бололтой.Зэвсгийн плутоний үйлдвэрлэх реакторыг 2007 онд БНАСАУ, дэлхийн хамтын нийгмлэгийн хоорондын хэлэлцээрээр зогсоосон билээ. Америкийн тоо баримтуудаас харахад Йонбенд түлшний 8 мянгаас цөөнгүй хэрэгсэл хадгалж байна. Ийм хэмжээний материал цөмийн найман цэнэг үйлдвэрлэхэд хангалттай байна.