Вьетнамын эрх баригчид тус улсад Хятад улсаас шувууны мах оруулахыг хориглож, хил дээр хорио цээрийн хяналтыг чангатгах арга хэмжээнүүдийг авчээ. Энэ тухай Вьетнамын хөдөө аж ахуйн сайд мэдэгдэв.

Уг хориг нь ханиадны H7N9 вирусыг Вьетнамд нэвтрэхээс сэрэмжилсэн арга хэмжээ гэж мэдэгдэлд дурьджээ. Хориг арга хэмжээ нь зарласан үеэс хэлэн хүчин төгөлдөр болох юм.

Яамны уламжилж байгаагаар, сүүлийн хэдэн өдрүүдэд хил дээр Хятадаас орж ирсэн нилээд хэдэн тонн тахианы болон дэгдээхэйний мах хураажээ. Эдгээр арга хэмжээнүүд нь саяхан Хятадад H7N9 вирусийн халдварууд гарсантай холбоотой юм. Сүүлийн мэдээгээр, Хятад улсад шувууны ханиадны энэхүү вирусын халдвараар ес хүртэл тооны хүн өвчилсөний гурав нь нас баржээ. Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, эдгээр нь шувууны эл халдвараар хүн өвчилж байгаа анхны тохиолдолууд юм байна.