Өнгөрсөн мягмар гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар Олон улсын зэвсгийн худалдааны тухай гэрээг батлах явцад Орос улс санал өгөхөөс түдгэлзсэн. Учир нь тодорхой бус зүйлүүд байсан. Энэ тухай уг баримт бичгийг хэлэлцэх яриа хэлэлцээрт орсон оросын төлөөлөгчдийн тэргүүн ОХУ-ын ГХЯ-ны аюулгүй байдал болон зэвсэг хураах асуудлын департаментын захирал Михаил Ульянов мэдэгдсэн юм. “Коммерсант” сонины өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн ярилцлагад, тэрээр хэлэхдээ уг гэрээнд зорилтуудыг нийтлэг маягаар тус гасан гэжээ. Тэдгээрийг хэрэгжүүлэх тодорхой алхмууд нь гэрээнд тусгагдаагүй гэж дипломат тэмдэглэжээ. Өнгөрсөн мягмар гаригт НҮБ-ын ЕА нь дэлхий дахинд хууль бусаар олон тэрбумд эргэлддэг зэвсгийн хууль бус наймааг зогсоох зорилготой анхны олон улсын гэрээг баталсан.