ОХУ- ын Хойд Кавказын нийслэл Грозный хотод баригдаж байгаа “Грозный-сити” цогцолборт пүрэв гаригийн шөнө гал түймэр гарлаа. Онцгой байдлын яамны удирдах газраас гаргасан дүгнэлтээр, түймэр нь барилгын нэгэн хананд цахилгааны богино холбоо үүссэний улмаас дулаалгын материал шатсан ажээ.Барилга дээр ажиллаж байсан ажилчид бие даан түймрийг унтрааж чадаагүй бөгөөд тэднийг нүүлгэн шилжүүлсэн. Түймэрт тэднээс нэг ч хүн нэрвэгдээгүй. Галынхан хүнд нөхцөлд түймрийг цурманд оруулж унтраажээ. Гэвч түймэр гарсан хэдхэн цагийн хугацаанд 18 мянган метр кв талбай шатжээ. Уг хэргийг шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Гэрэл зураг